Bumtsend
May 18, 2022

“Чи”

Нүгэл олж харахгүй цагаахан дэвсгэрт

Нүүгээд орчихмоор нүд шүү дээ

Гэрэлт зурвас дагаж, харцанд нь хөтлүүлмээр амраг шүү дээ

Гэгээ орох үүрийн цолмон, газрын дулаан илч шүү дээ чи минь

Хөрвөөж үзмээр зөөлөн алгат шүү дээ

Хөхрөгч уулсын мэлмий, анир тасрах арал шүү дээ чи минь

Хөл болоод, хэвлийг чинь дэрлэх нь зөн холын мөрөөдөл шүү дээ

… …

Саран хөдөөлөх урт шөнүүдийн сайхан үнэр шүү дээ

Санаж тэмүүлэх алс замын хөг шүү дээ чи минь

Бодохгүй байж чадахгүй хөндүүр шүү дээ

Бороо, цас, салхины хэмнэл шүү дээ чи минь

Нөмөр дулаан энгэрт ургасан цэцэг шиг

Нүгэл олж харахгүй цагаахан дэвсгэрт

Нүүгээд орчихоор нүд шүү дээ.

2018.08.18. Memory

Bumtsend
Bumtsend

Written by Bumtsend

Энд юу ч байж мэднэ. Эмо, элийрэл, эргэцүүлэл энэ бүхэн дээр нэмээд ~...+...

No responses yet