…
Нэг үдэш сэрвэл намар болчихож
Их л удаан зовж өнгөрөөж
зовлон дундаа жаргаж өнгөрөөж
нэг л өдөр намар болсныг анзаар ч
Урьд ямар байдгийг ч мартаж
ирж л байдаг явж л байдаг өдрүүдтэй
ялгах юмгүй адилхан болж ээ.
сэрүү дааж, хэлж мэдэхгүй өнгө газарт
тэнгэрт агаарт замхаран
Хэн ахин ирж, хэзээ явахыг таахгүй дээ
Таахгүй.
II
Үггүй
Нэг ч үг ган гэхгүй
Нэргүй
Оргүй
Отгоос сэтгэл хөдлөлгүй
Онц гойд хөдөлгөөнгүй
Дүрсгүй
Нүд чинь л өрцөн цаанаасаа
Ярина